• Mon - Sat 8.00 - 18.00
  • ХУД 18-р хороо, Uniq center 4 давхар 406 тоот
  • +976 95114835

Бидний тухай

motors_placeholder

Өмнийн Улаач ХХК Найдвартай автомашины түнш

Өмнийн Улаач ХХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тээвэр ложистикийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, салбартаа тэргүүлэгч байр суурийг эзэлж ирсэн.

Бид үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээж, тээвэр ложистикийн үйлчилгээг найдвартай, шуурхай, чанартайгаар хүргэхийг зорилгоо болгосон.

Технологи, чанарын өндөр түвшний үйл ажиллагаагаараа бид үйлчлүүлэгчдийнхээ шаардлага, хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг тогтмол санал болгодог бөгөөд олон улсын стандарт, хэм хэмжээг чанд мөрддөг.

 — Н.Отгонцэцэг, Захирал

Авто худалдааны салбарт олон жилийн туршлага



2020 оноос эхлэн бид Солонгос болон Японы авто дуудлага худалдаанд амжилттай оролцож, үйлчлүүлэгчдийнхээ хүссэн автомашиныг хямд үнэ, өндөр чанараар нийлүүлж эхэлсэн.

Бидний санал болгож буй автомашинууд нь

  • Олон улсын дуудлага худалдаагаар шалгагдсан, найдвартай эх сурвалжуудаас худалдан авсан.
  • Чанарын нарийвчилсан үнэлгээтэй, автомашины түүхийг бүрэн ил тод харуулсан.
  • Бүх төрлийн автомашины өргөн сонголттой.

2022 оноос бидний үйл ажиллагаа улам өргөжиж, Америк, Сингапур, Дубай зэрэг улсаас автомашин импортлон, дэлхийн зах зээл дэх хамгийн сүүлийн үеийн загвар, шилдэг чанартай автомашинуудыг хэрэглэгчдэдээ санал болгож байна.

motors_placeholder

Автомашин захиалгын үе шат

Автомашинаа сонгох:

Хэрэглэгч веб сайтаас эсвэл бидэнтэй шууд холбогдон хүссэн автомашинаа сонгоно.

Захиалга өгөх

Бид таны хайсан авто машиныг Япон, Солонгос, Америк, Сингапур, Дубай зэрэг улсаас хамгийн хямд үнийг санал болгоно.

Импортлох процесс:

Захиалсан автомашиныг богино хугацаанд найдвартай тээвэрлэж хүргэнэ.

Хүлээлгэн өгөх:

Таны сонгосон газарт автомашиныг баталгаатай хүргэж өгнө.

Туршлага болон үйлчлүүлэгчдийн үнэлгээ

Бид үйлчлүүлэгчдийнхээ итгэл найдварыг олж авахад онцгой анхаарал хандуулдаг. Манай үйлчилгээнд сэтгэл ханамжтай хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.